Сү.Батболд оффшорын мэдээллийг үгүйсгэж, хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ

0
26

УИХ-ын гишүүн С.Батболд өөртэй нь холбоотой оффшорын талаарх мэдээллийг үгүйсгэлээ. “Оффшорын нууц: Сү.Батболдын бүлэглэл” хэмээх эрэн сурвалжилсан нэвтрүүлэгт дурьдагдсан дээрх мэдээллүүд нь “найруулж” зохиомжилсон гүтгэлгийн шинжтэй, бусдын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсан хэмээн тэрбээр мэдэгдэл гаргажээ.

Мөн тэрбээр “Уг нэвтрүүлэгт дурьдагдаж буй “Бату Майнинг” ХХК нь 2003 онд байгуулагдсан. Тус компани анх байгуулагдахдаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан. Тэгэхээр би оффшор бүсэд данс эзэмшээгүй, Монгол Улсад, монголын тодорхой нэг компанид хөрөнгө оруулалт хийсэн олон хөрөнгө оруулагчийн доторхи нэгэн жижиг хувьцаа эзэмшигч байсан болно” хэмээн өмнө нь олон нийтэд тайлбарлаж байсан тайлбараа ч тодотгон дурьдсан байна билээ.

Сү.Батболд “УИХ-аас оффшорын талаар батлагдсан хуулийн дагуу өнөөдөр миний бие, надад харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна” гэдгийг ч онцолжээ. Өөрөөр хэлбэл, тухайн нэвтрүүлэг зохиомжит, зорилготой нэвтрүүлэг байсан хэмээн үзэж, нэр хүндэд нь халдсан, худал хуурамч мэдээллээ зогсоохыг шаардлаа.Мөн хуулийн байгууллагад хандахаа ч мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!