fbpx

Коронавирусний шинэ хувилбар БНСУ-д бүртгэгджээ

1 мин уншина

Их Британид илүү хурдан халдварладаг “COVID-19”-ийн шинэ хувилбар 12 дугаар дундуур илэрсэн. Тэгвэл тус улсаас 12 дугаар сарын 22-нд БНСУ-д ирсэн гурван хүнээс хувьссан вирус илэрлээ хэмээн БНСУ-ын Өвчинд  хянал тавих, урьдчилсан сэргийлэх төв (KDCA) мэдээлжээ.

Тэд Лондонд амьдардаг бөгөөд гэр бүлээрээ ирснийх нь дараа шинжилгээнд хамруулахад коронавирус илэрчээ. Түүнчлэн Их Британиас гэр бүлээрээ ирсэн өөр дөрвөн хүний ​сорьцыг шинжилж байгаа аж.

Хувьссан вирус нь 70 хувиар илүү хурдан халдварладаг гэж дүгнэж байгаа боловч илүү хурдан үхэлд хүргэдэг эвсэл өвчний явцыг хүндрүүлдэг гэсэн нотолгоо одоогоор байхгүй байгаа юм.

Latest from Blog

Мэдээ орчуулах »