Нийслэлийн долоон байршилд АГААР бохирдолтой байна

2020-12-26
1 min read

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 10:15 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бохирдолтой буюу чанарын индекс 87-489 байна. 

Мишээл экспо болон Ургах наран орчим агаар хамгийн бага бохирдолтой байгаа бол хамгийн их бохирдолтой хэсэг 100 айл, 1-р хороолол байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Орчуулах »