Д.Тэрбишдагва: Монголбанк мөнгөөр гараа угаачихсан мэт байна

0
82

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монголбанкинд хийсэн ажлын хэсгийнхний дүгнэлтийг сонссоныхоо дараа “Гаргаж ирсэн мэдээллийг харахад надад хэлэх үг олдохгүй байна. Даанч дээ, улс орны эдийн засгийн байдал хүнд болчихоод бид бадарчлаад, “Оюутолгой”, “Рио Тинто” компанийн ОУВС-гийн шахалтад ороод, хэдэн төгрөг гуйгаад Монголын төр гаргасан шийдвэрээ хүртэл буцааж байхад Монголбанк мөнгөөр гараа угаачихсан мэт байна. Н.Золжаргал гэдэг хүн юм хариуцахаар ингэж будлиантуулаад гадагшаа зугатаачихдаг юм.

Өмнө нь Хөрөнгийн биржийг ийм болгочихоод гадагш зугатаасан. Гэтэл эргэж ирээд төв банкны ерөнхийлөгч болчихдог. Тэр хүнийг “шоронд хийж, шонд өлгө” гэж байгаа юм биш. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээ гэж байгаа юм. Монгол Улс хэнээс болж хямарчихаад байгааг бодох ёстой. Хулгайчид, луйварчид гаднын эдийн засгийн алуурчидтай хамтраад,гар хөлөө нийлүүлээд манай эдийн засгийг унагаж байна. Энэ хүмүүстэй тэмцэх болсон. Гэмт хэрэгтэн болгон зугатааж, өөрийгөө зөвтгөж чадаж байна. Эдийн засаг нь хүндэрсэн улсад шударга ёс, ардчилал яриад тухайн улс оршин тогтох аргагүй болдог. Биднийг тэр зүг руу хандуулж байгаа юм биш үү. Монгол Улсын язгуур эрх ашигийн төлөө алтан амиа зольсонолон эх орончид бий. Монгол улсаа гэсэн эрх ашиг монгол түмэнд бий” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!