О.Ариун:Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Ерөнхийлөгчийн зөвлөх нарт зодуулчихлаа

5
1022

Манай сайтын редакцид Баянзүрх дүүргийнXXI хорооны иргэн О.Ариун гэх эмэгтэй хандлаа. Тэрбээр дүүргийн Засаг ноён Т.Баясах болон Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх  Д.Пүрэвдаваа нар зүй бус авирлаж зодлоо гэсэн юм. Учрыг тодруулж цөөн асуултад хариулт авлаа.

-Та ямар асуудлаар дүүргийнхээ Засаг дарга Т.Баясахтай уулзах гэсэн юм бэ?

-Аав ээжийнхээ 30 жил амьдарсан газрыг өмчлөх гэж явсан. Газартай холбоотой бичиг баримт бүрдүүлэлт хөөцөлдөхөд төвөгтэй ч толгойд нь сууж байгаа хүмүүс л энэ хүнд суртлыг бий болгодог юм байна. Газраа өмчлөх гэж яваад  эцэстээ дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа болон одоо түүний ажлыг хүлээн авч төрийн суудалд тухласан Т.Баясах нарт зодууллаа. Хэл амаар доромжлууллаа.

-Өмчлүүлэх гээд байгаа газрын хувьд байршил нь хаана юм бэ. Хууль журмаараа иргэнд өмчлүүлж болдоггүй газар нутаг юм уу?

-Өмчлүүлэх гээд байгаа газрын хувьд хоёр дүүргийн зааг дээр байдаг. Сэлбийн рашаантай хэсэг дээр юм. Монгол Улсад иргэн газраа өмчилдөг болоод 20-иод жил болж байна. Тэр үеэс л хөөцөлдөөд дийлэхгүй байна. Миний аав насаараа Их сургуульд багшилж байсан профессор хүн. Дүүргийн удирдлагууд хэзээ ч газар нутгийн харъяаллаа мэддэггүй байсан. Тэр орчмын 100 гаруй айлуудыг нийлүүлж байгаад геодези зураг зүйн газраар жинхэнэ хил хязгаарыг нь тогтоолгосон зургийг нь миний аав анх гаргуулж байсан. Үеэр усны аман дээр биш, Туул голын ай сав газарт ч биш шүү дээ. Зүгээр л 30 жил амьдарсан газраа өмчлөх гэсэн юм. Мэдээж газраа өмчлье гэж хөөцөлдсөн цагаас эхлээд бидэнд янз бүрийн хориг тавьдаг байсан. Рашаан усны ойролцоо гэдэг ч хамгаалтад авсан юм байхгүй. Айл өрхүүд задгай уснаас өөрсдийн хэрэгцээнд уудаг. Айл өрхөөсөө илүүтэйгээр ШТС ойрхон байдаг. Яг манай хашаатай хил залгаа Сүхбаатар дүүргийн иргэд өмчлөх эрхээ авчихсан байдаг.

-Эзэмших эрхтэй юм уу?

-Бид Туул голын ай сав дотор амьдраагүй. Арав гаруй жил хөөцөлдөж байж хоёр жилийн өмнө эзэмших эрхээ авсан. Өмчлөх эрхээ авах гэхээр мөн л бидний хэдэн айлд өмчлөх эрх өгсөнгүй. Газрын албаны даргатай нь уулзах гээд ажлын 16 хоног хөөцөлдөөд уулзаж чадаагүй. Өчнөөн явдал суудал, хэл ам болж байж арай гэж уулзахад бусад руугаа асуудлыг түлхсэн. Ингээд дүүргийн Засаг даргатайгаа уулзъя гээд цаг авахаар иргэдээ үл тоомсорлодог. Хурал хийж байна гээд өрөөнийхөө үүдэнд хэдэн ч цагаар хамаагүй хүлээлгэдэг, хүнд суртал ноёрхжээ. Дүүргийн Засаг дарга Т.Баясахын хувьд дүүргийн хамгийн гол хэлтэс болох Хүүхэд, залуучуудын боловсролын хэлтсээ үздэггүй, таарамж муутай, бодлогоор хангадаггүй, элдэв хурлаасаа хөөж гаргадаг гэх мэт ялгавартайгаар хандаж ажилладаг юм байна. Ингээд нэлээд хугацааны дараа дүүргийн Засаг даргын өрөөнд хуралдаж байсан хурал тарсан. Ингээд Засаг даргадаа асуудлаа ярих гэсэн болов ч мөн л хүлээж авахгүй хаалгыг нь сахиж суусан. Гэтэл гаднаас Баясахаа гэсээр үл таних эрэгтэй хүн өрөө рүү нь яваад орчихсон. “Дарааллаараа орооч ээ, би эхлээд ажлаа ярих ёстой биз дээ” гэтэл өнөө эрэгтэй намайг учиргүй хөөж гаргаад цээжин тус газар цохьсон.

Утас булааж аваад гар хөлийг минь хэд хэдэн удаа хаалганд хавчуулсан. Иргэний төлөөллийнхөө үгийг сонсдоггүй, хэл амаар доромжилдог, бие махбодид нь халддаг, ийм дүүрэг, ийм Засаг дарга гэж байх ёстой юу.

-Таны биед ямар гэмтэл учирсан бэ. Эмнэлэгт хандсан уу?

-Өнөөдрийн байдлаар гар, тохой гэмтсэн байдалтай байна. Шүүх эмнэлгээр үзүүлсэн. Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо зэрэгт өргөдөл өгсөн. Төрийн түшээд чинь иргэндээ халдаж албан тушаалаараа далайлгаж бүхэл бүтэн дүүргийг эзэлчихжээ гэдгийг хэлэхийг хүсч байна. Д.Пүрэвдаваа гэж хүний гар хөл болсон Т.Баясах гэж Засаг дарга бол хэзээ ч иргэнийхээ асуудлыг шийдэхийн тулд тэр суудалд суугаагүй юм байна. Дүүрэг гэж хаа хаанаа үйл ажиллагаа нь ч бодлого нь ч ялзарсан газар болжээ. Иргэнийхээ асуудлыг өөрсдөөсөө зайлуулдаг, улмаар хэл ам хийснийг нь дэвсэлдэг ийм газар болж. Тэнд сууж байгаа дарга нэртэй албан тушаалтнууд нь ажлаа мэддэггүй юм уу өөрт нь ашиггүй л бол бусдад үйлчилдэггүй юм байна. Энэ бүхэнтэй тэмцэнэ гэдгээ хэлье.

5 COMMENTS

  1. энэ хүн зодохоос өөр юм мэдэхээ байсан хүнээ болиулаачээ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

  2. Манай ялсан Монголын агуу эх оронч Ерөнхийлөгч юу бодож байгаан болдоо. Зөвлөхөөрөө улаан рекитч аваад нөгөөх нь зангаа тавихгүй балбасаар л явна эмэгтэйчүүдийг.

  3. manai aav nadad bas mnai duu nar eejid hurte4l gar hurj uzeegui changa dugarchij baigagui yaj ingej huldaa yrij chadaj bainaa arai um bishuu ichij amidaraach ingej hudlaa yrihasaa huuhdees doloondor baih um

  4. muruuruu purevdavaa ni l zoddog um baigaaz mnai aav lav tegeh hun oogt bish buhel buten 13 jil hamt bailaa aaviigaa medelgui yahav

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!