М.Оюунчимэг: Н.Золжаргал 7 тэрбум ам.долларыг салхинд хийсгэсэн

0
76

Монголбанкны шалгалтын дүнг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Монголбанкны шалгалтын дүнд шатахуун импортлогч 14 компанид 226,4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэдэг нь тогтоогдсон. Энэ зээлийг ихэнх аж ахуй нэгж зориулалтын бус зүйлд зарцуулсан. 2012 оноос дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ тогтмол буурсан. Тиймээс манай ажлын хэсэг шатахууны компаниудад зээл олгох шаардлагагүй байсан”  гэж мэдээлж байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Н.Золжаргал ерөнхийлөгч байхдаа 7 тэрбум ам.долларыг хэдхэн жилийн дотор салхинд хийсгэсэн. Жилд 2 тэрбум ам.доларын интервенци хийж байсан. Галзуу мэт энэ үйлдлийг нь Дэлхийн банк, ОУВС-гаас анхааруулж байхад арга хэмжээ аваагүй. Гэвч энэ их мөнгийг интервенци хийгээд ам.долларын ханш буусангүй. Харин ч гурван жилийн дотор 80 хувиар өссөн. Зөвхөн энэ үйлдэлдээ Монголбанкны ерөнхийлөгч асан Золжаргал хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!