Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг гэрээс нь баривчилжээ

0
184

Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгаад нэлээн хугацаа өнгөрсөн. Тэгвэл урд шөнө түүнийг гэрээс нь баривчилсан байна.

УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаар Монголбанкны 2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллагад өгсөнөөр түүнийг шалгаж эхэлсэн билээ. Н.Золжаргал нь тухайн үед төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн аж ахуйн нэгжид зээл олгосон гэсэн үндэслэлийг хуулийн байгууллагынхан хэлдэг.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!