Нийтийн тээврийн автобус шатжээ

2020-12-25
1 min read

Хан-Уул дүүргийн II хороо, “19-ын автобусны буудал”-д автобус шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 21:50 цагт ОБЕГ-т иржээ. Дудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:53 цагт очсон байна.

 Хэргийн газарт “Жи Бус” ХХК-ийн Зайсан-Ган хийц чиглэлийн иргэн Э-ын жолоодож явсан “Хьюндай Аеро Сити 540” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Орчуулах »