Ховдгийн ГАЙ \Онгон даам цуврал\

Ховдгийн гай гэж хөөрхөн кино гардаг байжлээ. Монголын анхны боодий биетэй Балт-болд залуу гарна. Басал төмөрлөгийн нэртэй шүү Тэгээ л алтан сүх мүх хүрэлч билүү (хүний нэр биш, жинхэнэ алтаар хийсэн сүх) гээл зөндөө л юм гардаг сан.

Эхлээд нэг боодий залуу нийгмийн байгаль иклоогт хор хөнөөл учруулцан явжээдийн.(тэрийг нь дараа тодруулна)  Худлаа зориуд БОЛОР-дуран (камер луу) харуулж булчин мулчингаа чангалнаа бас гоёл харагдах гэжил тэр биз. Эр хүн юм чинь. Тэгээ цангангуутаа НИЙГМИЙН худагаас ус уудий.

Тэр нь юун ч өндөр хашлагатай худгав. Шууд тонгойгоо л ооэгг ооэгг гээ л уучна. Тэгжээсэн бүсэндээ гавчуулсан оюуч билүү БОЛОРч билүү сүх нь ус руу цүлхийтэл унчжаагаан. Мань Балт-Болд залуу яаж өөрөө унчаагүй ийн. Араас нь баахан харна. Ойрхон харагдуул авах гээд байгаа болтой юм. Тэгсэн гээв гэнт худгаас нь лусын эзэн ч хургын ноён ч юмуу АйМАР том нэг хүн гараад ирнэ. Ус руу нь юм унавуу гүй юу ухасгээд гараад ирхийг бодуул их л уйддаг болтой, тэр хүн.  Хар усан дотор хэнтэйгээ ч яриху дэ, тээ, уйдалгүй ч яахуу хэдэн жараахайтай хөөцөлдөхөөс өөр хийх юмгүй гар юм чинь . Түүний байдал төрхийг тоочих ану: тэрээр эрх чөлөөний хөшөөрхүү моодоор хувцалдаг боловч харин бамбарны оронд баахан “СҮХНҮҮД” барих дуртай. Овор байдал нь Үйлст тэнгэрээ дээрээ залсан амар амгалангын баясгалантай агаад дипүүзр шиг чанга дуугаар ярьдаг ажгуу.

Тэгснээ бас их шоглоомтой… Эхлээд хүрэл ч билүү сүх гаргаж ирээд “энэ чиний сүх мөн үү?!” гэж асууна. Мань түлээчин эд мэддгүү хүнүү, исүүл айсан уу “жа, миний БОЛОР сүх биш вайнаа” гэнэ. Дараа нь Оюун сүх гаргаж ирээд дээрхийн адилаар ярилцна. Хамгийн сүүлд нь өөрийнх нь муу БОЛОР сүхийг гаргаж ирнэ. Муу ч юу байху, гадаадад захиалж хийлгэсэн лаг л сүх байсан байх. Мань түлээчин Балт-Болд залуун нүүрэнд баясал тодрон БОЛОР сүхээ буцааж авлаа. Харин тэрхүү АйМАР аварга эр түлээчнийг шударга хүн байна гээд Оюу сүхий нь бас өгчдийн. Хүрэл сүхий нь яадгийг мартчиж, өөрийнх нь сүхийг ч бас яадаг билээ мартжээ, соорий. БОЛОР сүхээр НИЙГМИЙН мод цохиж болдгүү болохоор өөрийнхийг нь өөрт нь үлдээсэн байж таараа дараа нь хэн нэгэнд харуулж гайхуулах гэсэнч юм уу гэж лоогикдов.

Бас шидэт ХОРОО мороо гардаг ч билүү өгсөн хүн нь нэг Чинхүү ЗОРИГТОЙ гарч билүү тиймэрхүү нарийн ширийний нь сайн сандгүй ээ.( тэр шидэлт ХОРООны үйлгэрийн Чин-хүү ЗОРИОГТОЙ залууг дараа нь дэлгэрүүлэн “ШИДЭТ ХОРООНЫ ҮЛГЭР” ээр орууламц ) Хорооны хажууд сүхнүүд ч томолдоо…

Харин нутгийн бас л нэг алтан шар дээлт баян нөхөр (хаан нь ч юмуу мидкүээ,  гэснээс энэ алтан шар дээлтүүд яасан ч олон юмдээ) энэ бүгдийг мэдчээд худаг орж бас баахан сүх авах гээд наачна. Шар дээлт зориуд ноорхой дээл өмсөж, өөрт байгаа сүхнүүдээс хамммгийн миаг нь сонгож аваад гарлаа. (Муу сүхээ чулуудаад оронд нь баахан сүх авна. Хэдэн цаас хаяж ИХ ХУРАЛДЧ юм уу ХОРООндч ороод хэд хэд нугалж авах нь. Гайхалтай адилхан сонсогджийнуу?)

За тэгээд мань хүн ойд очоод худаг руу нэг өнгийснөө сүхээ эв хавгүй гэгч нь чулуудлаа. Сүх нь ч мань өмнөх БАЛТ-БОЛДОД байсан шиг БОЛОР сүхч бишилдээ  сүх нь живээд алга болсон, нөгөө АйМАР том эрч гарч ирсэн. Тэр нээрээ уйдцан гар аа, хүнээр тоглоод салку. Гэхдээ өмнөх сүх дээрээ Фэйлдээд лусаар нэг ониг болчон юм чинь. Эхлээд өөрийнх нь сүхийг өгдийн. Тэгсэн мань баян тэрийгээ таньдгүй гэжийшд. Энэ хогоор яадийн гэснээ холоо шидчдийн.Уул нь НИЙГМИЙН модыг л хусах гээд байгаа гарал даа. Дараа нь баахан сүх өгдөгч билүү . Тэгсэн “арай л биш вайна” гэснээ бас газар зөөлөн тавьж мавиад. Эцэст нь МЯнгар том сүх өгсөнд мань баян хөл нь газар хүркүү баярлаа л… (күү нээрээ хэд хэдэн орд газрын лиценз цохьцон ч юм уу,НИЙГМИЙН модыг үхтэл нь тайрна гэж бодсон ч юм уу. тусламжийн мөнгөнөөс нэлээдийг шууцан хүн л ингэдэг байх даа.)

МЯнгар том сүх хараад мань баян ”энэ мөн байна, энэ яг …. яааг мөн.. ” хэмээн чичирхийлсэн юм. Хажуунаас нь хүн (сурвалжлагч) асуувуул “энэ угаасаа минийх, би шударга хөдөлмөрөөрөө олж авсийн өрөөгөө, шалаа, индүүгээ солино эсүүл НИЙТИЙН модыг хуг цавчина” гэх байсан байх даа. Нөгөө алтан улиасийг чинь хуга мөргөнө ч билүү…

 Даанч асар удалгүй нэг их том НИЙГМИЙН гутлын хоншооор цухуйн гарч ирээд мань шар дээлтийг дунгуй хадтал өшиглөлөө. Түүгээр үл барам хамар нь нэлээн зантайж, сартайсан байх нь тэр архи уусаных биш үү .

Худгийн эзэн АйМАР том эрийн ЭЗЭН НЬ гярхай нэгэн ажээ. Гэхдээ яг тэр үед худгийн эзэн Аймар том эр түргэдсэн байж болох талтай боловч Түүний эзэн шиг цагий нь олно гэж юу байх билээ. Тэгээгүй бол худгийн сан хөмрөг дундарна. Балт залуу энэ дээр завшаад л дууссан…

Харин та бидний НИЙГМИЙН СЭТГЭЛ зүйг ундаалж байдаг бас нэгэн “худаг буй”. Олон олон алтан, болор, эрдэнэсээр нэр хийсэн дээлт нөхөд тэрхүү худагаас алт эрдэнэсий нь хаман хааж боож сууна. Худгийн ЖИНХЭН эзэд гярхай, хараагүй биш харсаар суугаа авч өшиглөх хөл нь тушаатай ажээ.

Гэвч нэгэн цагт шударга үнэн ялан дийлж чөдөр тушаагаа хамх татан, тэрхүү парзийтуудын хамар дундуур нь өшиглөх цаг ирэх бөлгөө.

Үг хэлэх эрх чөлөөгөө манан сууж, “өөрсдөө хэрэглэдэг” cайхан цаг айсуй гэдэгт итгэн сууна би. .Юунч баахан сүх бичихэв за яахав Жавхлан юм даа гэж…

Артаньян минь агуу хүншүү мөлжүүртэй…

Орчуулах »