В.Путинд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эрх олгосон хуулийн төслийг баталлаа

2020-12-24
1 min read

ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг депутат Павел Крашенинников, Ольга Савастьянова, мөн Холбооны Зөвлөлийн гишүүн Андрей Клишас нар Төрийн Думд өргөн барьсан.

Тэгвэл Төрийн Дум энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээрээ баталжээ. Уг хуулийн төсөлд заасны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг нэг хүн хаших хугацааг хязгаарлахдаа Ерөнхийлөгчөөр өмнө нь хэдэн удаа ажилласныг тэглэн тооцох юм. Ингэснээр ОХУ-ын одоогийн төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн албан тушаалыг дахин хоёр удаа хаших боломжтой болж байгаа юм.

Үндсэн хуулийн шинэ заалтуудыг боловсруулахдаа мөн өндөр албан тушаалд нэр дэвшигчдэд тавигдах нэмэлт шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, ОХУ-д дор хаяж 25 жил байнга оршин суусан, гадаад улс орны иргэншилгүй, иргэншилтэй байгаагүй эсвэл оршин суух зөвшөөрөл эсвэл энэ төрлийн бусад баримт бичигтэй байгаагүй 35-аас дээш насны ОХУ-ын иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдож болно. 

Баримт бичигт мөн ОХУ-ын Сонгуулийн төв хорооны даргын албан тушаалыг хаших хүний ​​насны хязгаарыг тогтоосон бөгөөд энэ албан тушаалыг 30 нас хүрсэн ОХУ-ын иргэн хашиж болно гэж тусгажээ.

Орчуулах »