Ёкозунагийн зөвлөл Харумафүжиг зодог тайлуулж магадгүй

0
12

Сумогийн ертөнцөд болж буй дуулиан монголчуудын анхаарлын төвд байсаар байна. Өчигдөр Ёкозунагийн зөвлөл хуралдаж Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцжээ. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ. Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлснээ ч мөн дуулгасан байна.

Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой хэмээжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллага Харумафүжиг буруугүй гэж үзвэл шийдвэрээ эргэн харах боломжтой гэсэн утгатай үгийг хэлсэн байна.

Өмнө 2010 онд Ёкозунагийн зөвлөл, Сумогийн холбоо манай бөх Аса Д.Дагвадоржийг зодог тайлуулах шийдвэр гаргаж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!