Ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг ханган ажиллаж байна

0
48

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, Замын цагдаагийн албаны НЗХХГ-ын ЗХЗХ, дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсож байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Тус шалгалтыг 2017 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн хооронд явуулах бөгөөд зөрчил илрүүлэх теле камер, холбооны хэрэгсэл, шалгах төхөөрөмжтэйгөөр нийслэлийн 6 дүүрэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Шалгалтын хүрээнд энэ сарын 21-ээс 26-ны өдөр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан 843 зөрчил илрүүлж, 294 автомашины жолоочид газар дээр нь 4.455.000 төгрөгийн торгууль оногдуулах, 177 автомашины жолоочид сануулах, 12 автомашины бичиг баримтыг хураан авах, 11 автомашиныг ачуулах, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 349 автомашины зөрчлийг баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг тус тус аваад байна.

Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!