“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГАН” БОЛНО

0
13

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.

2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн ажлын ололт үр дүн, амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь энэ удаагийн чуулганы зорилго юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!