Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо

0
75

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчиллээ. МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэрийг тус тус дэвшүүлсэн. Харин гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа өөрсдөө гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд гаргасан горимын саналын дагуу нууц санал хураах хуудсаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхийн санал авч дэмжигдсэн билээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн учир Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!