Б.Амарсайханыг дараагийн хүнээр солих уу

3
236

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчийн үлгэр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынханд тохиогоод байна. Хуучин даргаас нь дээрдүүлж Б.Амарсайханыг томилоод багагүй хугацааг үдэв. Харамсалтай нь, мань хүн хурлаа ч хийж чадалгүй хугацааныхаа талыг элээх шахсан гэхэд хилсдэхгүй биз. Өвөл хаяанд ирж, төсөв батлах үеийн давхцал томилгооны дараахан тохиож, хийх ажил толгойтой үснээс их байдаг. Гэвч мань хүн хурлаа хуралдуулж чадахгүй байхад юуных нь Аюулгүй хотыг бий болгож, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх билээ. Энэ бүхэн үлгэр мэт сонсогдох болов.

Уг нь НИТХ-ы дарга л болчихвол буруутай хатуу тэмцэж, зөвтэй нөхөрлөж явна гэж андгайлсан юм. Гэвч түүний үг гудамжинд жагсагчдын уриа лоозонгоос өөрцгүй байсаар өнөөдрийг хүрлээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Та бид олон сарын турш зогсонги НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг нээлээ. Нийслэлийн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хяналт тавих үүргийг 45 төлөөгчид нийслэлийн иргэд олгосон. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд НИТХ, гүйцэтгэх байгууллагуудын ажлын бүтээмж сул байлаа” хэмээн хэлж байв.

Өөрөөр хэлбэл, Б.Амарсайхан сонгогдсоноор гацаанд байсан НИТХ-ын үйл ажиллагаа жигдрэх эхлэл тавигдсан юм байх. Гэвч эсрэгээрээ… Харин тэрбээр энэ суудалд сууснаас хойш НИТХ тэг зогсолт хийж, ажлын бүтээмж сулаас доогуур үнэлэмж рүү унав. Цаашдаа олонх цөөнх гэж ялгалгүйгээр нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө гэж үзвэл НИТХ-ын даргыг дахин солих уу, эсвэл тэр чигт нь огцруулах гэдэг асуудлыг хөндөх нь зүйтэй хэмээн НИТХ-ынхан шивэр авир хийх болжээ. Тиймдээ ч удахгүй НИТХ хөдөлгөөнд орж, гарын үсэг зуруулах ажиллагаа эрчимжих болно гэдгийг цухалзуулсан юм.

 

3 COMMENTS

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!