Хүйтний эрч суларна

0
110

Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 17-22 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар 7-12 м/с, 24-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 25-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!