Дэд сайд С.Мөнгөнчимэг хэнийг ч орхигдуулахгүй хамтдаа хөгжихийг уриаллаа

0
89

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг өнөөдөр оролцлоо.

Дэд сайд С.Мөнгөнчимэг нь “Төрөөс жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр тус семинарт илтгэл тавьсан юм. Тэрбээр, илтгэлийнхээ үеэр жендэрийн асуудал бол аль нэг салбарын асуудал биш бөгөөд салбар хоорондын болон олон талт хамтын ажиллагааны дүнд хөгжих хөгжлийн асуудал юм. Иймд энэ хөгжлийн асуудалд онцгой анхаарч, хэнийг ч орхигдуулахгүй хамтдаа хөгжихийг уриаллаа.

Тус семинарыг СЕСМИМ төсөлтэй хамтран зохион байгуулж буй бөгөөд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, “Канадын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд”ТББ-ын гүйцэтгэх захирал Сири С.Геник тэргүүтэй хүмүүс оролцлоо.

“Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинарын үеэр Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг тус тус эрдэс баялгийн салбарын хүрээнд хэрэгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн, салбарын оролцогчдын жендэрийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!