Э.Макронтой уулзалт хийсэн хүмүүс өөрсдийгөө тусгаарлаж эхэлжээ

2020-12-18
1 min read

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа хэмээн түүний ажлын албанаас өчигдөр мэдээлсэн. Түүнтэй сүүлийн үед ойр байсан Европын удирдагчид өөрсдийгөө тусгаарлаж байна хэмээн NHK мэдээлжээ.

Тэрбээр долоон хоног өөрийгөө тусгаарлах хугацаандаа ажил үүргээ алсаас гүйцэтгэх юм гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгдсэн байна. Э.Макрон лхагва гарагт эрх баригч намын гишүүд тэргүүтэй 10 гаруй хүнтэй оройн зоог барьжээ.

Францын Ерөнхийлөгчтэй сүүлийн өдрүүдэд уулзсан Испанийн Ерөнхий сайд Педро Санчез, Португалын Ерөнхий сайд Антонио Коста, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель нар өөрийгөө тусгаарлахаар болсон бол Францын Ерөнхий сайд Жан Кастекс, Үндэсний ассамблейн тэргүүн Ричард Ферранд нар долоон хоногийн тусгаарлалтаа эхлүүлжээ.

Орчуулах »