Антибиотикийг хэтрүүлэн, буруу хэрэглэхийг зогсооё

0
29

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Антибиотикийг хэтрүүлэн, буруу хэрэглэхийг зогсооё. Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” дэлхийн долоо хоногийг энэ арваннэгдүгээр сарын 13-19-нд зохион байгууллаа. Энэ дагуу НЭМГ-ын  А/152 дугаар тушаал гарч, олон талын үйл ажиллагаа явуулсан юм.

Тухайлбал, энэ сарын 16-нд Баянгол эрүүл мэндийн төвд “Антибиотикийг хэтрүүлэн буруу хэрэглэхийг зогсооё. Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” сэдэвт сургалт зохион байгуулагдсан. Тус сургалтанд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 25 байгууллагын Чанарын албаны дарга, менежер, Эмийн эмчилгээний хорооны эм зүйч, эмийн сангийн эрхлэгч зэрэг нийт 75 хүн оролцлоо.

Сургалтын хүрээнд “Эм зүйн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт”, “Антибиотикийн хэрэглээ”, ”Цахим жор хэрэгжилтийн мэдээлэл”, “Эмийн тусламж үйлчилгээний хяналт” зэрэг илтгэлүүд тавигдсан. Мөн уг сургалтанд оролцогчид бүлгээр ажиллаж, эм зүйн тусламжтай холбоотой алдааг бүртгэх, алдаанаас суралцах дадлага, жор бичилтийг хянах, хяналтын үр дүн тооцох зэрэг арга туршлагаас суралцлаа. Үүний зэрэгцээ, НЭМГ-аас өгсөн “Эмийн аюулгүй байдлыг сайжруулах зөвлөмж”-ийн дагуу Баянгол эрүүл мэндийн төвийн Эмийн эмчилгээний хороо, ижил төсөөтэй эмийг андуурахаас сэргийлэх талаар хийж буй үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!