УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нар төлбөрөө төлнө үү

0
84

… Гэтэл эмгэнэлтэй нь сургалтын төлбөрийг бүрэн дааж томилолт өвөртлүүлээд явуулсан Боловсролын яамнаас “сураггүй” болсон сурагчдаа эрэн сурвалжлаад эхэлжээ. Боловсролын зээлийн сан буюу хуучнаар Сургалтын төрийн сангийн зээлээр гадны боловсролыг монголдоо хэмээн уриалаад явсан оюутнуудынхаа нэрийг ил болгосон бөгөөд тэднийг журам, гэрээнийхээ нөхцөлийг биелүүлээгүй учраас ийн зарлаж байгаа аж. Төрийн сангийн санхүүжилтээр гадаадад их дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан 393 нөхөр эргэх холбоогүй алга болж. АТГ-аас шаардсан шаардлагын дагуу илчлэгдсэн оюутнуудын дунд өдгөө парламентын түшээ болон мандаж яваа гишүүд байгаа нь бүр эмгэнэлтэй. Тодруулбал,  УИХ-ын гишүүн А.Ундраа 1998 онд Хойд Каролайнагийн Их сургуульд цөмийн физик, атомын чиглэлээр суралцсан бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 1999 онд Гавайн Пасифик Их сургуульд мэдээллийн системийн чиглэлээр, “Монгол999” Үндэсний нэгдэл”ХХК ТУЗ-ийн гишүүн,”МЯК” ХХК ТУЗ-ийн гишүүн,Монголын Боксын Холбооныдэд ерөнхийлөгч Ө.Мөнхбат 1998 онд Японы Обириний их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр суралцсан байх юм. Мөн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт 2000 онд Оклахамагийн их сургуулийн хууль эрхзүйн чиглэлээр суралцаж сургалтынхаа төлбөрийг татвар төлөгчдийн халааснаас гаргуулсан байна.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан дараах иргэд Боловсролын зээлийн сангийн (хуучнаар “Сургалтын төрийн сан”) холбогдох мэргэжилтэнтэй 2017 оны арваннэгдүгээр сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 8-ны хооронд очиж уулзах ёстой гэнэ. Заасан хугацаанд очоогүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авах аж.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаагаар засгийн зардлаар 2004 оноос өмнө гадаадад сурсан 244 хүн яасан нь тодорхойгүй байна.Харин 2016 оны эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцах гэрээ байгуулж, зээл авсан нийт 1513 хүнээс 664 хүн сургуулиа төгсч эх орондоо ирээд Сургалтын төрийн санд бүртгүүлсэн байгаа бол 436 хүн эх орондоо эргэж ирээгүй буюу төгсч ирээд бүртгүүлээгүй, 15 хүн сургуулиа төгсч чадаагүй, 413 нь одоо гадаадад суралцаж байгаа гэсэн тайлан мэдээ гарчээ…

Энэ тухай

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!