Нийслэлээс гарах хөдөлгөөнийг хаалаа

2020-12-18
1 min read

Улаанбаатараас хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнд өнөөдөр (2020.12.18) 06.00 цагаас эхлэн 2020.12.24-нийг хүртэл түр хязгаарлалт хийлээ.

Засгийн газар, УОК-оос Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, зэрэглэл бууруулсантай холбогдуулан энэ сарын 13-нд Хот хоорондын хөдөлгөөний журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт, буяны ажилд оролцох хүмүүсийг Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний хариуг үндэслэн хотоос гаргах юм.

Харин орон нутгаас нийслэл рүү орох хөдөлгөөн хоёр ангилалаар нэвтрүүлэх юм.  Үүнд:

-Халдваргүй буюу эрүүл бүсээс нийслэл рүү ирж байгаа иргэд зөвхөн асуумж бөглөж нэвтэрнэ.

-Халдварын голомт бүртгэгдсэн бүс нутаг аймаг сумаас ирж байгаа иргэн тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авсны дагуу PCR-ын төхөөрөмжтэй газарт шинжилгээ өгнө. Харин  PCR-ын лабортори  байхгүй бүс нутгаас ирж байвал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгснөөр нийслэл рүү нэвтрэх боломжтой ажээ. 

Орчуулах »