“Цагийн зурвас” ном “мэндэллээ”  

0
35

   Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн “Цагийн зурвас” номын нээлт МУИС-ийн шинэ номын санд өнөөдөр боллоо. Тэрбээр номынхоо тухай хэлэхдээ “Цагийг ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн урсдаг. Энэ бол эргэлт буцалтгүй үргэлжилдэг, хэзээ ч хазайдаггүй, бас хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ энэ цаг хэмжээтэй бөгөөд хаа нэгэн газар очоод зогсохыг үгүйсгэхгүй. Тэрхүү урт замын өчүүхэн хэсэгт бид оршин байна. Надтай хамт цагийг элээж буй энэ бүхэн он цагийн нэгэн зурвас юм” хэмээн онцлоод, миний ном бол ганц дурсамж биш. Би өнөө цагийн түүхийг л одоо цаг дээр нь бичихийг хичээсэн” гэжээ. Номын нээлтэд ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн, дипломатч Ц.Гомбосүрэн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа болон УИХ-ын зарим эмэгтэй гишүүд оролцож, зохиогчид хандан, нийгмийн олон талт амьдралыг сэтгэлийн дуудлагаар тунгаан бодож, уншигчдад хүргэж буй нь том олз. Ажил, амьдрал, уран бүтээлд тань өндөр амжилт хүсье хэмээн сэтгэлийн үгээр зохиогчийг мялаалаа.  Номын цагаан буян дэлгэрч байх болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!