Уурхайд нурагдсан иргэдийг гаргажээ

0
100

Нийслэлийн Налайх дүүргийн 3-р хорооны  иргэн Э-ийн бичил уурхайн налуу амны 140 метрийн гүнд нурал үүсчээ. Нуралтын улмаас  хувиараа нүүрс олборлогч 4 иргэн нүүрсэнд дарагдсан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр ОБЕГ-ын харьяа Уул уурхай аврах ангид мэдэгдэж, 20 алба хаагч гурван цаг орчим ажилласан байна. Улмаар иргэн Б /30 настай, эрэгтэй/-г 17:27 цагт,  иргэн О /32 настай, эрэгтэй/-г 18:00 цагт, иргэн Х /45 настай, эрэгтэй/-г 18:15 цагт,  иргэн Б /30 настай, эрэгтэй/-г 18:32 цагт  уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!