Малдаа явсан залуугийн цогцосыг олжээ

0
246

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Хамар-Даваа” гэдэг газар /Улаангом сумаас баруун хойд зүгт 24 км-т, Түргэн сумаас зүүн урд зүгт 13 км-т/ тус сумын харьяат иргэн Э /52 настай, эрэгтэй/ энэ сарын 12-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон талаар мэдээлж байсан. Залуу Түргэн сумаас Улаангом сум руу 40 толгой бог мал туугаад гарсан гэдэг. Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид энэ сарын 14-ний өдөр тус сумын Баянхайрхан багийн “Урт” гэдэг газраас цогцсыг нь олжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!