Катар Улс 150.000 ам.долларын үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл хандивлажээ

2020-12-16
1 min read

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өчигдөр /2020.12.15/ Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Танитай утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Мөн Катар улсаас коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулж, Монгол Улсад 150.000 ам.долларын үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл хандивласанд талархал илэрхийлсэн байна. Катарын сайд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Сайд Н.Энхтайван Монгол, Катарын найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгааг  тэмдэглэж, коронавируст цар тахлын улмаас дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад хамтын дэмжлэг чухал байгааг дурдсан гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Орчуулах »