Жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа

0
12

Цас ихээр орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбоотойгоор иргэд, малчид төөрөх, тээврийн хэрэгсэл нь цасанд суух, боогдох эрсдэл учирч байгааг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Тухайлбал,  Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн “Хайрхан-Уул”-ын энгэр гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 0.4 км-т/ автомашинд хүн дарагдсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Хонгор сумаас Шарын гол сум руу зорчиж явсан тус аймгийн харьяат иргэн Т /66 настай, эрэгтэй/, иргэн А /67 настай, эрэгтэй/, иргэн Д /64 настай, эмэгтэй/ нар 89-15 ДАХ улсын дугаартай “Исузу Визард” загварын автомашинтай хурд тохируулж яваагүйн улмаас замын хажуу руу унаж, иргэн Т /66 настай, эрэгтэй/ автомашины цонхоор гарч биеийн цээж хэсэг нь дарагдсан байсныг гарган, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Иргэн А, иргэн Д нар өөрсдөө автомашинаас гарсан байсан гэнэ.

Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ-Булаг багийн ’’Гүн-Булаг’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т/ Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн чиглэлд “Портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг мөн гаргажээ. Машинд Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн Г /49 настай, эрэгтэй/, иргэн А /49 настай эрэгтэй/, иргэн О /50 настай, эрэгтэй/ нар байсан аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!