Яаралтай тусламжийн нэгдсэн тасаг шинэ лабораторитой болжээ

0
11

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг болон Молекул биологийн лабораторитой болжээ. Тус аймгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ нь 56 жилийн түүхтэй ч анх удаа бие даасан тасаг болж, нарийн мэргэжлийн дөрвөн эмч, зургаан сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн молекул биологийн лабораторийг Монгол Улсын хэмжээнд хөдөө орон нутгаас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг анх удаа үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

Ирэх 2018 онд бид аймагтаа дурангийн мэс заслын тасаг байгуулж, тэндээ бүх төрлийн хагалгааг өөрсдөө хийдэг болох зорилтыг тавьж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!