Сураггүй болсон охины мэдээллийг Б.Дэлгэрсайхан гишүүн 50 сая төгрөгөөр үнэллээ

0
51

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг энэ сарын  02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болоод байгаа юм. Охиныг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа бөгөөд үзсэн харсан хүмүүсийн мэдээллийг  таван сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч ямар нэгэн таамаг сэжүүр олоогүй байна.

Иймд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлажээ.

Мэдээлэл авах утас: 70527102, 96388102

С.САРУУЛ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!