Сумогийн дэвжээнээс хямдхан МИНИЙ ЭХ ОРОН

30
45539

Сумо. Энэ үгийг мэддэг болоод монголчууд 25 жил болжээ. Яг энэ түүхэн цаг үеийг монголчуудын нүд чихэнд амилуулж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочноор Далай даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатын хүү Даваажаргалыг урьжээ. Тэр үнэхээр нүдээ олсон содон гоё зочин байлаа. Нэвтрүүлэг 3 цаг 30 минутын туршид үзэгчдийг суудлаас нь босгож суваг солиулаагүй гэдэгт итгэж байна. Түүний амьдрал, явж туулж ирсэн замнал, хувь хүний дотор мөн чанар, хүсэл эрмэлзэл, эмзэглэл, мухардал гээд хүний сэтгэл зүрхний бүхий л өнгө будгийг тус нэвтрүүлгийн багийнхан гайхалтай тодруулжээ. Омогшиж, онгирч, бахдаж, баярлаж, догдлон байж түүний хөрөг нэвтрүүлгийг үзэж дуусгав. Гэтэл энэ бүхний төгсгөлд яагаад ч юм гуниг төрж Хакуход гомдож ердөө л ийм хананд тулах гэж амжилтын оргил өөд хөлс хүчээ шавхасан юм уу, ердөө л сумогийн дэвжээний үнэ цэнэ, нэр хүнд, ёс жаяг, ил далд дарамтын төлөө эх орноо орхих хэмжээний нүүдэл хийх байсан юм уу, ердөө л иргэншлээ солиод л бүхнийг цэгцэлж байгаа юм уу хэмээн асуумаар болоод нэвтрүүлэг жаргав. “Сумо намайг хүмүүжүүлсэн” гэж та хэлэв. Тийм байх.

“Ганцхан ширхэг далбаа дэвжээн дээр гарч ирэхэд 60 мянган иен буюу 600 ам.доллар байдаг. Нэг дугтуйнд 300 ам.доллар байдаг. Үлдсэн 300 ам.долларынх нь 50-ыг нь сумогийн холбоо үйл ажиллагааныхаа зардалд авчихдаг. 250 ам.доллар нь тухайн бөхийн нэр дээр сумогийн холбоонд хадгалагддаг. Хадгалагдсан хэмжээгээрээ татвараа төлдөг. Ийм нарийн системтэй” хэмээн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал яриандаа дурсав. Сумочдын ялалтынхаа ард гар сунган авдаг боодолтой энэ мөнгө бол сумогийн үнэ цэнэ, амжилтын мялаалга. Үүгээр ч хэмжигдэхгүй үнэт зүйлийг арлын японы үндэсний бөхийн дэвжээ түүнд олгосон учраас өнөөдрийн М.Даваажаргал гэж Монгол хүүгийн ухаан бяр тэгширжээ. Ийн бодлоо ч түүнийг бүтээлцсэн япон хэв загварын үнэ цэнэ Монгол эх орных нь үнэ цэнээс үнэтэй байж боломгүй. Хакухогийн нэвтрүүлгийнхээ төгсгөлд дурдсан  “японы иргэншилтэй болно” гэх яриаг сонсуут сумогийн дэвжээнээс ч хямдхан миний эх орон юмсан уу хэмээн гуниглан бодсоноо нуухгүй ээ.

Яагаад монголчууд үнэ цэнэтэй байгаагийнхаа төлөө, амжилт гаргаж хүч бяраараа цойлж байгаагийнхаа төлөө, эх орныхоо нэрээр овоглож ард түмнийхээ бахархал омогшил болж байгаагийнхаа төлөө бусдын нүдэнд илүү харагдах ёстой гэж. Яагаад Монгол хүн хувь заяагаар ч байдагсан уу, хууль журмаараа ч зохицуулагддаг уу харийн нутагт амьдарч ёс заншлыг нь мөрдөж амьдралынхаа хэсэг хугацааг зориулсныхаа төлөө тухайн орныхоо иргэн болж үлдэх шийдвэр гаргатлаа “мухардах” ёстой гэж. Хэдийгээр “иргэншил бол цаасан дээр л бичигдэх зүйл. Зүрх сэтгэл нь монголынх шүү дээ” гэх хүмүүс байгаа ч уучлаарай, тиймхэн бодлоор хязгаарлагдаж бүтэн үлддэг баялаг гэж хаана ч байдаггүй шүү гэмээр санагдана.

Тэгвэл иргэншлээ солих тухай ам нээсэн жишээ ганц Хакухо биш юм. Урвуулах гэсэн, худалдаж авах гэсэн, амьдралыг нь диваажин болгоё, манай иргэн болчих гэсэн санал манай хэд хэдэн залуу тамирчдад ирсээр л байсан шүү.

Тухайлбал, бөмбөрцгийн хамгийн баян орон гэгддэг Канад, Саудын Араб, Кувейтээс Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт санал тавьж манай улсын иргэн болооч хэмээсэн байдаг. Түүнээс гадна мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жудо бөхийн Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга   Хашбаатарын Цагаанбаатар, ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нямхүү нарт ч ийм санал хэд хэдэн удаа ирсэн хэмээн нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэргэслээр шуугиж байлаа. Манай улсын хувьд буудлагын спортын гавьяат тамирчин Г.Мөнхбаярыгаа Германд алдчихсан бол Г.Отгонцэцэгээ Казакстаны нэрийн өмнөөс тив дэлхийн жудогийн дэвжээнээ хүч бярыг нь сорьсоор байгаа. Мөн л нэг жишээ. Монголын хүндийн өргөлтийн нүүр царай болсон М.Анхцэцэгт АНУ, Казахстан, Узбекистан, Солонгосын талаас хүсэлт ирүүлсэн байдаг. Тэр дундаа Солонгосын тал тус улсын тамирчин болох юм бол сарын 12 мянган ам.долларын цалин, гэрээний төлбөрт 500 сая вон амласан нь биднийг сандаргаж байлаа. Тиймээ энэ бол асар их хэмжээний мөнгө. Тэмцээний зардалгүй хандив гуйж нүүрээ улалзуулдаг манай тамирчдад атгаж болох л үнэ цэнэ байлаа. Сардаа л  20 гаруй сая төгрөгийн цалин аваад л төвөггүй амьдарч болно гэсэн үг. Гэтэл манай тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй залуус эргэлзэх зүйлгүйгээр ядруухан эдийн засагтай, хайр халамжаар маруухан эх орноо сонгож Монгол хүний үнэ цэнийг бидэнд ойлгуулсан.  Яг эдэн шиг эх орныхоо үнэ цэнийг нэгдүгээрт тавьж болоогүй юм уу аваргаа. Нэг ч гэсэн Монгол хүн монголоороо үлдэж дэлхийн энтэй амьдарч олон олон хүчтнийг өлгийдөн авсансан бол юутай сайхан. Нэг ийм үг санаанд бууж байна. Малгай тавьбал манайх…гэж.  Сумогийн дэвжээнээс хямдхан хөөрхий МИНИЙ ЭХ ОРОН.

30 COMMENTS

  1. Харин тиймээ. Санал нэг байна. Сумогийн дэвжээнээс хямдхан гэж үү.

  2. Тийм тийм санал нэг байна эх орондоо үлдсэн бүх тамирчидаа баярлалаа монголын далбаа мандах болгонд төрийн дуулал минь эгшиглэн мөчид зүрх сэтгэл минь догдолж хөөрч тамирчдаараа бахархан баярлаж сайн сайхныг ерөөлөөр шүү гэж энэ ялдамд хэлье

  3. Eh oron geed amia tavih geed baigaa uls n hun shig amidruulah mongo tsaas ed horongo ogj chadaj baina uu?? Hun neg l amidrana, ta bugdiin bodoj sanaj yavdag moroodliin ihenhi huviin mongotei togrogtei baij l bieluulne. Teriige bieluulhin tuld oor ulsad ochihod bolohgui yum baihgui shuudee. Unenig helhed eh oron n baij busad ornoos ihiig amlaj chadahguidee ichih heregtei bolhoos bish irgenshile solivoo gej dadamtlah erh hen ch baihgui shuu

  4. Нэг юмыг хэлье
    Түвшинбаяр Цагаанбаатар Анхцэцэг эд нар чинь сонирхогчдын спортын тамирчин.
    Сонирхолоороо явж байгаа
    Хүссэн үедээ больж болно.
    Компаниар бол гэрээт цагийн ажилтан
    Аливаа юмыг харьцуулахад аль аль талыг нь адилхан тэнцүү болгохгүй бол харьцуулалт буруу гарна.
    Хакүхо аварга бол мэргэжлийн спортын тамирчин хүн
    Компаниар бол үндсэн ажилтан.
    Тэр утгаараа хүлээх үүрэг хариуцлага нь өндөр
    Эхлээд юмаа сайн ойлго
    Сэтгэлийн хөөрлөөр ингэж бичих чинь үнэхээр буруу шүү
    Аливааг судалж, учрыг нь тунгааж байж бичиж бай

  5. Ygaad bolohgui gej ! 1mongol hun ter bayn ornii deedelj bishirdeg sumogiin dewjeeg ni terguulj ygaad bolohgui gej mongol ulsiin irgen gsn bichig barimtguil boloh bolhoos setgel zureh torson nutag eej aaw ni bugd mongoliin haryaa. Tgd ch ireeduid Ih naran ulsiig donsolgoh mundag tamirchdiig deesh garah bolomjiig tawij zamiin zasaj ch bgaan biluu? Bodhol asuudal

  6. Эхнэр нь япон хүн болохоор ингэж шийдэхэд нөлөөлсөн байх л даа.

  7. Ene sumod negent undurt garsan olnii anhaarald urtsun hynii huvid bol anharaaltai shiudeh uur utgatai asuudal boljee. Ene bol zuvhun huvi hynii asuudal bish bolchloo. Eh oron, mongol hynii yne tsene, olon mongol zurhend uurtuu itgeh itgel uguh, uvug deedes, udam ugsaa, tyyhee hyndetgej alivaa materiallag zyiltei haritsuulj bolomgyi.Sumog hugjyylehed mongolchuud huvi nemer oruulahuu mongol buhuu hugjyylehed Sumogiin uhaaniig avahuu. Hakuho avargiin huvid Irgenshil bol iim l shiidver harahdsan

  8. Мэргэжлийн спорт л доо..xamgiin gol ni uuriin nereer shineer dewjee baiguuldagtaa l bgaa maldaa

  9. Нэвтрүүлэг үзээд Б Лхагвасүрэн гауйн өмнөөс л ичлээ…Та бол өчүүхэн сумо сумочтой харьцуулагдах хүн мөн үү!! Нэвтрүүлгийн үёийн мазраанч,тал засалт, гэнэ үү юутай ч та очиж очиж японы үндэсний л бөхчинд хөтлүүлсэн Банхар байж таарахгүй…Сумо барилдаж хэдэн төгрөгтэй болсон харь хүүхэнтэй гэрэлсэн нэг л монгол шүү дэ..Монгол улс ч сумо сурталчилсаных нь төлөө Хөдөлмөрийн баатар цолоо өгсөнг ч ёстой ойлгодоггүй..Япончууд ч ихэнх нь сонирхохоо байсан сумогоо хэдэн монголчуудаар л гаргаж ирсэн,Дагвадорж бол монгол хүний эрэмгий зориг тэвчээрийг харин мэдрүүлсэн л гавъяатай.

  10. ЗааАА хаха сортэй гэдэг нь НААД ХҮН ЧИНЬ ӨЧНӨӨН ЖИЛИЙН ӨМНӨ ЯПОН ХҮҮХЭНТЭЙ СУУХ ҮЕДЭЭ Л цаана бүх алхамаа төлөвлөчихсөн байсан байхад Хэдэн ширхэг хөгшин залуу сэтгүүлчид гэнэт ухаасч байгаа юм шиг араас нь нус нулимстай хаягдаж байгаам шиг аашилж ГЭНЭ ХАХА Та нар тийм сүрхий МОНГОЛ СУМО Аваргаа хайрламаар байгаам бол алдаа оноо ихтэй ч Монголоо гээд ява буй АСА аваргаа доромжлохгүй гутаахгүй байгаад СУРЧИХ ХХА

    Монголын мэдээлэл технологийн хөгжил гэж ХОШИН ШОГ ШҮҮ Авилгын эзэд болсон боссуудынхаа төлөө болохоор нохой мэт зүтгэдэг юм байж нээх сүрхий МОНГОЛ ЭХ ОРОНЧ нийтлэл бичиж суудаг гайхамшигтай сэтгүүлчидтэй улс шүү

  11. Тэгээд монгол улс сайхан амьдруулж байгаа нь хаана байна. Монголд байсан бол үсрээд л чөлөөтийн тамирчин байна биздээ. Энэ хүнийг дагаад олон зүйл шийдэгдэж байгаа. Хүн шиг амьдрая гэвэл хаана ч амьдарсан яадгийн. Дэлхий хавтгай болж байна. Нэг иргэншилрүү тэмүүлж байна. Тархиа ажлуул сэтгүүлчээ.