Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хэний өмч вэ

0
62

                     Ийм нэг асуулт өөрийн эрхгүй сэтгэлд буух юм. Учир нь дээрх өмч ОХУ-ын талд байв. Тэнд байхад “Энэ чинь манай төрийн өмч. Бид өмчөө төрийн мэдэлд авна” гэж хэн хэлж чадсан юм бэ? Нарийн яривал энэ талаар ам нээсэн эх оронч, эр зоригтон гарч байсангүй.

Аз таарч 1980-аад оны сүүлд Эрдэнэт үйлдвэрийг  барихад зарцуулсан хөрөнгө  нөхөгдсөн  тул ОХУ-ын тал Монголын талд 51 хувийг эзэмших эрх олгосон.

Бид газрын хэвлий дэх баялгийг ард түмний өмч гэж үздэг. Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Харин газар дээрх тоног төхөөрөмж хэнийх вэ? Энэ талаар бодож сүйхээд байх юм алга, хэн нэг хувь хүнийх ч юм уу компанийнх байж болно. Хөрөнгө оруулж л байвал болох нь тэр. Үүнд бид баярлах ёстой атал үгүй юм байна. Харин нь ч мөрдөж мушгиж, төрийн нэр барьж айлган сүрдүүлж, шүүрхий хуулийн заалтаар бамбай хийж байна.

Бодит жишээ нь ОХУ-аас оруулж ирсэн  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өгөө аваа нь нэгдүгээрт олон улсад мөрддөг хэм хэмжээг зөрчөөгүй, төсвийн мөнгийг гувчуулаагүй байтал нэг муу ноорхой,  ноотой,  шүүрхий хуулийн заалтыг төгс мэт үзэж буйгаар илэрч байна. Хоёрдугаарт ашиг сонирхлын  зөрчил гаарсан нь дэндүү тод харагдах юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр “сайн эрчүүдийн “ мөнгө угаадаг газар болсон аж.

Энэ талаар өнгөрсөн оны долоодугаар сараас хойш нүдээ чилтэл, чихээ дөжиртэл харлаа, сонслоо. Уг нь төр, засаг хөрөнгө оруулагчид баярлалаа гэж хэлээд газар доорх зэсийн баяжмалын борлуулалтын орлогыг ард түмэнд яаж өгөөжтэй, хүртээмжтэй хүргэх тухай хэлэлцэж байсан бол баярлах байлаа.

Гэтэл иргэдэд огт падлийгүй тоног төхөөрөмжийг ард түмнийх гээд иргэд биднийг мунхруулах юм. Үүнд нь бид цаадах логик утгыг нь ойлгохгүй нээрээ ард түмнийх хэмээн даган баясах.Зарим улс төрч нь ард түмэн ингэж байна, дэмжиж байна гэх.

Уг нь анхны хөрөнгө оруулагч  өмчөө хэрхэн яаж зарцуулахаа  мэддэг, ямагт давуу эрх эдэлдэг. Үүнийг бид мартах учиргүй.

Ингэхэд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмч болох тоног төхөөрөмж хэнийх болж таарах нь вэ? Төрийнх үү, хувийнх уу? Таны өмч болох машиныг төрийнх гэвэл яах уу. Ийм л юм болоод байна цаана чинь.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!