За өмнөх үгдээ аая лаг зохиолч шиг юм болов… Артаньянаагйн 2009.11.17 бичвэр дээр задлан шинжлээд бичий…

(КИНОНЫ ДҮРИЙН СТАРЧЭЭГ ТААГЧИГИЙН ТАЛААР)


Хүн яаж ширэн нүүрлэдгийг, ер нь ширэн нүүрлэнэ гэж юу болохыг бас “АЛТАН ӨРГӨӨ” хэв маяг гэж юу болохыг оригоор нь хары гэвүүл уг киноны төгсгөл хэсэг дээр гардаг найран дээр сууж байгаа Ёроо Ёмбоо 2-г харахад хангалттай.
За за, гол юмандаа оры.Уг киноны агуулга гэвүүл ерөнхийдөө учир замбараагүй сүлжилдсэн явдлуудыг харуулдаг.\Өнөө цаг … \

За тэгээд тэр учир жанцан бүрэн олдож байна уу дутуу олдож байна уу гэдэг нь их бүрхэг үлддийн. Өмнөх нийтлэлдээ киноны баатруудын амьдрал уран бүтээлийн талаар үгүүлсэн. Одоо гол гол нөхдийнх нь амьдрах арга таагчигийн талаар цөөн өг хэлсү.

     Том хүү бол тэр ЭРДЭНЭТ авдарт юм байнаа гэдгийг гадарлаад нээж үзэх, улмаар өөрийн болгох, цаашлаад тэнд байгаа хөрөнгийг цохисноор уртаас урт цул алтан дээл хийж өмсөх, бүр давраад Москва, Лондон зэрэг томоохон хотуудад орд харштай болох зэрэг гүсэл бодлыг цээжиндээ  багтаана. Үүнийгээ хэрэгжүүлхийн тулд хэрэглэж байгаа таагчигий нь зах зухаас нь дурдвал:

1. Шарангуй царайгаараа хөөрхөн инээмсэглэж сурах, улмаар үүнийгээ байнгын болгох.

2. Аавдаа хамгийн ачлалтай мэт дүр эсгэх.

3.Харгис хэрцгий, үл шантрагч байх.

4.  3-т дурдагдсан зан чанарын гатлийзаатр болох “шунал” ихтэй байх (энэ 2 чанар нь төрөлхийн байсан тул хүч шаардаагүй гэдийн).

5 Төлөвөлгөөгөө хэрэгжүүлхийн тулд өөрийн гэсэн тоглоомын хүмүүстэй болох

6. Цагаан махаа эргэтэл явж сурах  (энэ чанар нь төгс хэлбэртэй).

7. За тэгээд хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн гол шинж чанар болох “цагаа тулахаар нөхдөө золигт гаргаж болохуйц хангалттай гүнзгий нүх малтсан байх”. Түүнчлэн уснаас хуурай гарах хэд хэдэн истийл жаанр сурсан байх.

Хаа очиж тэр авдарт нь гараар бариад тоолж болох ЭРДЭНЭТ байгаагүй болохоор сүүлдээ хамраараа газар шаагаад дуусдаг. Юун алтан шар дээл мээл сандал ширээ. Зарим нэг  хүнээс жишээ авмаарийн. Тэхээс уг нь хол явахаар хүү байв даа, гэж. Ийм эрсийг эртнээс нааш манай монголчууд “тархиндаа таагчигтай, ташаандаа нагаантай” гэх зэргээр хэлэлцэж байжээ.

Дунд хүү Ёмбоо бол өөрөө сэтгэж, хүн удирдаж чадахгүй ч гэсэн дүр эсгэх, хөрөнгө шамшигдуулах, бялдуучлах бүр даажээ хулгай хийх, худал хэлэх хүртэл төрөл бүрийн авьяастай төдийгүй нүдээ цавчихгүй эдгээрийг үйлдэж чадах гар бөлгөө. Ийм эрсийг манай монголчууд эртнээс нааш “сайхан гар, хүнд гар, хүн нь уг нь гэнэн юм байгаан” гэх зэргээр ярилцдаг одоо цагт бол соо-шаал имплүүнсэрч гэнэ үү пи аарч гэлүү. Тэгээд чааваас том ахынхаа үгэнд орж түүний сүүлийн 2 мэхэнд нь орж баларсан даа. Хаа очиж тэр үед нэг худагтай нутаг байгаагүй юм гэдэг.

Бага хүү Сүмбээ бол Сү Мэргэн ардын талд баттай ажиллана. Хүүхэн шууханд дуртай гэсэн хувийн жоохон асуудалтай бөгөөд тэгсэн хэрнээ Ордны дагиныг тоогоогүйг ч билүү яасанч билээ харахад билгийн нүд нь сохор, сонголт муутай хөөн гэсэн дүгнэлт гарч байна. Бас баахан хөөрүү характертай, хөөрөхөөрөө нөгөө л нэг хүүхэн шуухнаа түрүүлж ярьдаг гэмтэй. Өөрөө учиргүй юм юманд шуналтаад байхгүй ч гэсэн хүний өгсөн юмыг буцаадаггүй зантай. Нэрэлхээд нэрээ идэх биш гэдэг философтой хүн. Тэгсэн хэрнээ юм юм нь бүтээд яваад байдаг. Ийм хүнийг “нүдэндээ камиертай нүүрэндээ батгатай” хэмээн эртнээс нааш монголчууд маань хэлж заншжээ. Гэхдээ кинонд бол батгы нь шахаж крээмдээд, контакт линз зүүлгэцэн байдгийг анкаарийшүү.

Харин тэр Ордны хаан гарын дор нэг амар хүргэнтэй болчкоод үзээд байгаа нь бол илт байна. Охин нь ч гэсэн нэг юм гүсээд байгаам. Илт горьдцон харцаар хараал… Тэр усан дотор нь ямар балдуушны амьтан охинтой нь дотносов гэж дээ. Тэр хаан охиноо алаа хаяжаагаа байхгүй юу. Өшөө олон охин байж байдаг биз дээ, цаана нь…, хнн, юю юю юуюу юуч билээ би чадахгүй юм байна.\гоё үгийг\ ! Ийм хүнд монголчууд “ядарч явахад Янжмаа ч яахав” гэж зөвлөж байжээ.

За эцсийн бүлэгт тэр СҮ Мэргэн ард бол хамгийн адармаатай хүн. Ганцаардаж цөхөрсөн байдал илт ажиглагддаг. Уул уурхайн хадаар тэнэж, ургамал амьтан, Улс төр судалж явсаар байгаад юм юмны захтай болсон нууцлаг этгээд. Түүнд нинжагийн болоод ховсдогч хүний ховор авьяас буй. Өвгөн Пагваа хэдэн хүүхдээрээ тоглодог бол энэхүү  СҮ Мэргэн ард энэ айлыг бүтнээр нь тоглодог их гарын тоглоомчин эр билээ үжэй авдараа хусчихсан. Тэгсэн хэрнээ Ордны хаан маантай харьцдаггүйг бодоход баахан жийрхдэг байх талтай. Охинд нь өнөр-их санаатай байхыг үгүйсгэхгүй, бүр явалддаг байлаа гэхэд ч гайхах юмгүй чадварлаг эр ээ. Ийм хүнийг монголчууд “зайтай эр”, “оготны нүхээр ороод гарна” гэж шагширцгаадаг байв

Дараагын бүлэгт СҮ Мэргэн ард шүү!!!

Орчуулах »