ОУПХ Ж.Эрдэнэбатын эрхийг гурван үндэслэлээр зөрчсөн гэж үзжээ

2020-12-14
1 min read

Олон улсын парламентын холбооноос манай улсад хоёр дахь удаагаа хэрэг үүсгээд байгаа ажээ.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь парламентын гишүүний бүрэн эрхэд халдсан гэж үзсэн байна. Түүнийг УИХ-ын 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сурталчилгаагаа хийж байхад нь баривчилж, цагдан хориод байгаа билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос өнөөдөр мэдээлэл өглөө. Дэд хорооны дарга Н.Энхболд “Энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэд хэдэн удаа авч хэлэлцсэн. Шүүх, прокурорын байгууллагад хандаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаагүй, дахин сонгогдсон хүнийг баривчилсан асуудлаар тайлбар өгөх албан бичиг явуулсан. Бидэнд хариу бүрэн ирээгүй байна. Дэд хорооны гишүүд гишүүний бүрэн эрх зөрчигдсөн гэж үзсэн. ОУПХ парламентчдын эрх зөрчигдсөн эсэх асуудлаар хэрэг нээж, хянаж, шалгадаг дүрэмтэй. Тиймээс манай намаас, гишүүдээс, ар гэрийнхнээс нь ОУПХ-нд хүсэлт явуулсан. Энэ асуудлаар ОУПХ хуралдаж, Ж.Эрдэнэбатын эрхийг гурван үндэслэлээр зөрчсөн гэж үзээд хэрэг нээсэн” гэв.

2018 онд Женев хотноо болсон ОУПХ-ны Хүний эрхийн хорооны 156 дугаар хурлаар Монголын улс төрч, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг улс төрийн захиалгаар амь насыг нь бүрэлгэсэн гэх хэргийг шийдсэн шүүхийн процесс, түүнтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байдаг.

Орчуулах »