Охины талаарх үнэ цэнэтэй мэдээллийг өгсөн тохиолдолд 5 сая төгрөгөөр урамшуулна

0
45

Дорноговь аймгийн Замын Үүд суманд алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.  Охин Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч бөгөөд алга болоод зургаа хонож байгаа юм. Тэгвэл энэ талаарх мэдээллийг ЦЕГ-аас өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал “БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотод Монгол Улсаас суух консул бий. Консулд Замын Үүдийн цагдаагийн хэлтсээс холбогдох албан тоотыг хүргүүлсэн. Тиймээс Хятад Улсын холбогдох байгууллагууд охиныг эрж хайхад хамтран ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоогийн байдлаар 70-аад хүүхэд эрэн сурвалжлагдаж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнээс 24 хүүхэд олдчихсон байгаа. Алга болсон хүүхдүүдийн ерөнхий байдлыг тогтоогоод үзэхээр удаа дараа алга болдог, ар гэртэйгээ таарамж муу, тэнэмэл хүүхдүүд байдаг.  Өчигдөр л гэхэд Сүхбаатар аймагт 15 настай хүүхэд малд яваад алга болсон. Сумынх нь эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулаад өдөрт нь олсон. Охиныг алаг болсон тухайд бол өөр улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй эрж хайх эрх бидэнд байхгүй. Тиймээс албан тоот хүргүүлж, хүсэлтээ өгсөн байгаа. Охины талаарх үнэ цэнэтэй мэдээллийг өгсөн тохиолдолд 5 сая төгрөгөөр урамшуулах болсон. Эрэн хайх ажиллагааг цаг тутамд явуулж байна. Эхний өдөр цагдаагийн жижүүрийн шуурхай холбогдох хаягуудаар охиныг хайсан ба 250 албан хаагч шөнийн 4 цаг хүртэл эрэл хайгуул хийсэн. Хоёр дахь өдөр өргөн хүрээнд  510 орчим хүн, 72 машинаар охиныг эрж хайх ажиллагаа хийсэн юм. Одоогийн байдлаар сайн дурынхныг охиныг эрэн хайх ажиллагаанд оролцохыг зогсоож, зөвхөн цагдаагийн албан хаагчид эрж хайх ажиллагаанд оролцож байна.  Эрээн хотод олон цоожтой контейнер  зэрэг хувийн эзэмшил байдаг. Тус газруудад шалгалт хийх боломжгүй. Учир нь хувь хүний эзэмшилд зөвшөөрөлгүйгээр шалгалт хийх эрх бидэнд байхгүй. Хуулийн дагуу эрж хайж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!