Нийслэлийн иргэд ундны усны НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРЭЭР хангагдах боломж бүрдлээ

0
37

Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд   Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус үйл ажиллагаанд Төслийн захирал, НЗД-ын орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хикмэйн, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд, Комфорт Импексийн захирал Ө.Пүрэвбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр төслийн захирал, НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлийн зүгээс гэр хорооллыг дахин зохион байгуулж, инженерийн дэд бүтцээр хангах цаашлаад орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр зорьж байна.  Энэ ажлын нэг нь Азийн хөгжлийн банк, Европийн Хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ ажилд идэвхи санаачлага гарган ажилласан Азийн хөгжлийн банк, Европийн Хөрөнгө оруулалтын банк, Ус сувгийн удирдах газрын хамт олонд баярласнаа илэрхийлье. Энэ өргөх насос шинэчлэгдсэнээр нийслэлийн иргэдийн ундны усны хэрэгцээ тасралтгүй, найдвартай үүсвэрээр хангагдах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм”  хэмээлээ.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд Үйлдвэрийн станцад гүний худгийн  16 ширхэг насосыг иж бүрнээр нь шинэчлэн суурилуулсан байна. Үүнд өргөгчийн 285 квт-ийн WILO маркийн насос 4 ширхэг, ABB брэндийн 250квт-ийн давтамж хувиргагч 2 ширхэг, 0.4 квт-ийн таслах, залгах төхөөрөмж 3 ширхэг, 300-500 мм-ийн диаметртэй хаалт 11 ширхэг, цахилгаан хаалт 4 ширхэг, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий урсгал хэмжигч 4 ширхэгийг тус тус суурилуулсан байна.

Насос станцуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр, УСУГ-т нэгдсэн удирдлагын СКАДА систем байгуулж, ялангуяа давтамж хувиргагч суурилуулснаар суурилсан насосны ажиллагаатай болж, цахилгаан эрчим хүчийг 15-30 хувь, цэвэр усныг 5-10 хувь хэмнэх тооцоо гарсан байна. 

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын үйлдвэрийн районыг усаар хангадаг Үйлдвэрийн эх үүсвэр буюу “Б” станц нь анх 1964 онд 1-р өргөгчийн 9 гүний худаг, 2-р өргөгчийн 4 ширхэг насос бүхий станцын барилга, 2000 м3-ийн багтаамжтай 2 усан сан, хлорын барилгын хамт ашиглалтанд орж байсан аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!