Германд пиротехникийн хэрэгсэл худалдаалахыг хоригложээ

2020-12-14
1 min read

Герман Улс коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан 12 дугаар сарын 16-наас нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахаар болсон байна. Энэ тухай Канцлер Ангела Меркель бүс нутгийн удирдагчидтай хийсэн бага хурлын дараа мэдэгджээ.

Меркелийн мэдэгдсэнээр, лхагва гаргаас хүнсний болон өдөр тутмын бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүдээс бусад жижиглэнгийн худалдааны бүх дэлгүүр түүнчлэн үсчинг хаах гэнэ. Шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгсэл худалдаалахыг хориглож, Дотоод хэргийн яам холбогдох захирамжийг гаргахаар болсон байна. Мөн “Хоёр өрхийг төлөөлж таваас дээшгүй хүнтэй гэр бүлийн ​​уулзалт хийхийг зөвшөөрнө. Энэ журам зөвхөн 12 дугаар сарын 24-26-ны хооронд мөрдөгдөхгүй. Шинэ жилийн баярын үеэр /12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-нд/ олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно” гэж Меркель хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.  

Түүнчлэн “Ажил олгогч нарт ажилтнуудаа цахимаар ажиллах боломжоор хангахыг уриалж байна” гэж Меркель нэмж хэлжээ.

Роберт Кохагийн нэрэмжит хүрээлэнгийн мэдээллээр тус улсад халдвар авсан хүний тоо 1,320,716-д хүрч, 21,787 хүн нас бараад байгаа юм.

Орчуулах »