-28 C
Ulaanbaatar, MN
Monday, November 20, 2017
Home Энтертайнмент Аврагч, гал сөнөөгч М.Лувсанданзан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Аврагч, гал сөнөөгч М.Лувсанданзан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

0
33
Өнгөрөгч 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон багш, шавь хоёр Дэлхийн хошой медальтан боллоо.

WRPF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих газрын дарга, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ -100 кг-ын төрөлд аваргын алтан медаль, Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч М.Лувсанданзан -82,5 кг-ын нээлттэй төрөлд мөнгөн медаль хүртжээ.

Тэд 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож З.Мөнх-Эрдэнэ алт, М.Лувсанданзан мөнгөн медаль, хүртэж байсан юм. Тэдний хувьд дэлхийн аваргын хошой медальтнууд болж, спортын түүхэнд бичигдэхүйц томоохон амжилтын эзэд боллоо.

Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2017 тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцсон байна

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!