МАН Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй

0
31

УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар өнөөдрийн хурлаараа хэлэлцжээ.

Хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэдэг дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тэрбээр “Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэж үзсэн. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авна, авахгүй гэдгээ яаралтай шийдэхгүй бол иргэдийн амьдрал хохирч байна. Төсөвтэй танилцах бололцоо нөхцөл өмнө нь бол байсан. Жижиг дунд үйлдвэрлэл болон төслүүд дээр тавигдаж байгаа хөрөнгүүдэд гишүүд хяналт сайн тавьж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!