Улсын хэмжээнд халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

2020-12-13
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.13-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14987 хүнд PCR шинжилгээг хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.

Тодруулбал, Цэргийн төв эмнэлэгийн сувилагчаас халдвар илэрлээ.

Харин Сэлэнгэ/208/, Дорноговь /31/, Орхон /25/, Дархан-Уул /45/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Дотоодын халдвар улсын хэмжээнд 454
Өвчлөлийн байдал 907
Орчуулах »