СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нойтон цас орж үзэгдэх орчин хязгаарлагдаад байна

0
114

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ –аас орон нутгийн автотээврийн төвүүд, холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдож замын нөхцөл байдлын талаар мэдээг тогтмол авч байгаа бөгөөд өнөөдөр /2017.11.06/-ны 11.00 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна. Гэхдээ ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна.

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг  мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.

2017.11.06-ны өдрийн байдлаар Хойд чиглэлд 52, 124, Бороогийн даваа, баруун чиглэлд Өвөрхангай аймгийн Шарт, Бумбатын даваанд нойтон цас орж үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Мөн Булган, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно гэж ЦУОШГ-аас  анхааруулаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!