Цасан шуурга шуурна

0
37

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний цас, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд ихэнх нутгаар, 7, 9-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!