Судалгаагаар 10 мянга гаруй хүүхэд хүчирхийлэлд өртөж болзошгүй байна

2020-12-12
1 min read

Бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэртээ удаан хугацаанд байгаа ерөнхий боловсролын сургуулийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй сурагчдын судалгааг холбогдох байгууллага, анги удирдсан багш нартай хамтран гаргасан. Судалгаагаар 10 мянга гаруй хүүхэд аливаа төрлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй байгаа юм.

Энэхүү судалгааг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Хүүхдүүд ихэвчлэн үл хайхрах, гэр бүлийн, бие махбодийн, цахим орчины, сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг байна.
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, дүүрэг бүр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Орчуулах »