8 настай охин алга болжээ

0
318

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн 8 настай охин С хичээлдээ яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 28 алба хаагч, Ерөнхий боловсролын сургуулийн 40 ажилтан, орон нутгийн 35 иргэн, ар гэрийн таван хүн, нийт 116 хүн эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Гэвч охин олдоогүй байна. Эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байгаа гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!