С.Саянцэцэг төгөлдөр хуурын гайхамшгийг мэдрүүлнэ

0
115

Урлагийн гавьяат зүт­гэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг урлагт дуртай монголчууд төдий­гүй дэлхийн олон орны сонгодог урлагийг шимтэн сонирхогчид андахгүй. Түүний уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 14-нд болно. С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн 80 жилийн ойд зориулсан уг тоглолтод ОХУ-ын төгөлдөр хуурч Дмитрий Людков, БНСУ-ын төгөлдөр хуурч Пак Сун Хва нар зочноор уригдан оролцох юм.

Дуурь бүжгийн эрдмийн театрт болох уг тоглолтын бэлтгэл ажил 90 хувь хангагдсан гэнэ. Харин төгөлдөр хуурч бүсгүй маань өдгөө М.А.Фёдорова хэмээх Оросын алдарт төгөлдөр хуурчийн шавь нарын тоглолтод оролцон Москва хотод яваа аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!