Ахуйн түймрийн гаралт нэмэгджээ

0
44

Өвлийн улиралд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ахуйн түймрийн гаралт нэмэгдэх хандлага ажиглагддаг. Өчигдөр л гэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагчтай ажиллаж унтраажээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд иргэн А-гийн 12-65 АРХ улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашин, 25 боодол өвс шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги галыг бүрэн унтраажээ.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 5 ханатай гэр шатсан бол Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд амбаар шатаж байсныг Гал түймэр унтраах, аврах ангиуд ажиллаж унтраасан байна. Иймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!