Төрийн банкийг ирэх онд хувьчилна

1
68

Ирэх оны төсөвт өмч хувьчлалын орлогоор 100.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Тодруулбал, “Төрийн банк” ХХК-ийн хувьчлалаас 75.0 тэрбум төгрөг, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах замаар 25.7 тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна.

Өмч хувьчлалын орлого нь төсвийн тухай хуулиар нэгдсэн төсвийн орлогод тооцогдож, төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй ч гэсэн төсвийн эх үүсвэрт эерэг нөлөө авчирна хэмээн Засгийн газраас үзэж байгаагаа ч илэрхийлсэн аж. Өмч хувьчлал тооцсоноос илүү амжилттай хувьчлагдвал Засгийн газрын өрийн ачааллыг бууруулах, төсвийн хуримтлал үүсгэхэд ашиглана хэмээн Сангийн сайд тодотгож байв.

1 COMMENT

  1. dampuursan bankiig tatan buulgawal taarna bair suutsnii mungoo toloh gej boon hundrel chiregdol bolno muusain shahaaniii dampuursan bank hodoonii uilchilgeetei

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!