Мөс цөмөрч 353 бог мал живжээ

0
35

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Хагийн хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 55 км-т/ “Хаг”-ийн цөөрмийн мөс цөмөрч 300 орчим бог мал живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 11 алба хаагч ажиллаж, тус багийн харьяат малчин Б, О, У, Б нарын 353 бог мал живж хорогдсон байсныг гаргасан байна. Малчид болон тус сумын удирдлагуудад малын сэгийг мал, амьтан устгах зааврын дагуу устгах үүрэг өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!