Ихэнх нутгаар хүйтэрнэ

0
41

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 0 градус орчим байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-6-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус,  өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!