Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлнэ

0
69

Цалин болон түүнтэй адилтгах орлого Хуулийн өөрчлөлтийн хүрээнд Хувь хүний орлогын албан татварын цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар татвар ногдуулна. Нөгөө талаас, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, үнийн өсөлтийн түвшин зэрэгтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх аж.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй, мөн түүнчлэн дунджаар сарын 1.8 сая төгрөг хүртэлх цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурна хэмээн Сангийн сайд үзжээ.

Харин өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэх гэнэ. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 10 хувиар, сарын 4.0 сая төгрөгийн орлогод 14 хувиар татвар ногдохоор ирэх оны төсөвт тусгажээ. Одоогоор 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд ирэх онд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх 5 орчим хувь нь 10 хувиас их татвар төлөхөөр байгаа гэсэн тооцоо гарчээ. Гэвч эцсийнг дүндээ Хувь хүний орлогын албан татвар бүхий л түвшиндээ нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!