Тэтгэвэрийг нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдүүлнэ

0
240

Малчны тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулж, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлж эхэлнэ. УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1.2 дахь хэсэгт нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж заасан. Хуулийн  энэхүү заалт 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж эхэлснээр эрэгтэй 54-58, эмэгтэй 49-53 насны бүлгийн нийт 13.5 мянган иргэн тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэх бөгөөд сарын дундаж тэтгэврийг 284.7 мянган төгрөгөөр тооцвол жилд 44.6 тэрбум төгрөг нэмж зарцуулах тооцоо гарчээ.

Ирэх оны төсөвт тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд нийт 393.6 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.4 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулахаар төсөвлөжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!