Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно

0
97

Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлнэ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохирсны дагуу ирэх жилд нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум  төгрөг төсөвт тусгажээ.

Цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүрээг 80 хүртэл хувьд хүргэн нэмэгдүүлэх боломжийг судалж шийдвэрлэхээр ажиллаж байгаа хэмээн Засгийн газраас мэдээллээд байгаа. Ингэхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрх гэрийг сонгож буй одоогийн аргачлалыг өөрчилж тухайн өрхийн тогтвортой буюу байнгын шинж чанартай орлогын эх үүсвэрт үндэслэн тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!